1978 оны зул сараар анх нээлтээ хийж ашиг орлогоороо тэргүүлж байсан уг киног та бид хэдийнээ мэднэ. Хокэйн баг зүүж урт сэлэм барьсан түүнийг JASON гэдэг. Тиймээ энэ кино бол 13-ны баасан гараг. Гадаадууд 13-нд таарсан баасан гарагыг муу ёр гэж үздэг. Тийм ч учраас энэ нэрийг сонгож авсан байх.
Кинонд: JASON 1980 оны 13-ны баасан гараг ээжийгээ хөнөөснөөр эхэлдэг. Он цаг өнгөрсөөр одоо цаг болоход хэсэг бүлэг найзууд Аллага болсон газар буюу Болор нуурлуу амрахаар явдаг. Тэд очиж буудаллах зуураа 1980 болсон хэрэг явдлыг домог мэт ярин доог тохуу хийдэг ч үнэн хэрэг дээрээ тэд яг аллага болсон газар өөрсдөө ирчихсэн энд JASON амьд байгааг анзаараачгүй. Ингээд л Jason тэднийг нэг нэгээр нь тамлан хороож эхэлдэг. Хамгийн сүүлийн хүүхэн буюу Витни хэмээх бүсгүйг алалгүй амьд үлдээдэг учир нь тэр ээжтэй нь их адилхан. Хэдэн жилийн дараа түүний ах дүүгээ хайхаар Болор нуурт ирдэг... Үргэлжлэлийг нь өөрсдөө үзээрэй. Тасархай аймшгийн кино болжээ. Жоохон хүүхдүүд, Жирэмсэн эхчүүд энтэр нь битгий үзээрэй. Дэндүү их цус аллагтай кино. Нэмж хэлэхэд Монгол болон Англи хэлтэй 2ууланг оруулсан байгаа. Англи хэлтэй нь хадмал орчуулагтай.